• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үерээс сэргийлэх 150 сая ам.долларын төсөл батлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-13 15:33:54
12-нд Филиппиний "Манила таймс сонин"-ы мэдээлснээр, Хятад улсын санаачилж байгуулсан Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк буюу AIIB энэ долоо хоногт Манила бүсийн үерээс сэргийлэх хүчин чадлыг сайжруулах зорилгоор Филиппинд 150 сая ам.долларын санхүүжилт хийх төслийг баталж болзошгүй гэжээ.

Филиппиний сангийн сайд Карлос Домингуез хэлэхдээ: Тэрээр Филиппиний өмнөөс AIIB-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах бөгөөд энэ долоо хоногт БНСУ-ын Жижю аралд болох AIIB-ийн жилийн ээлжит хуралд оролцоно. Тэрээр тус банкнаас зээл олгох нөхцөл байдлын талаар ойлгож, AIIB-тай хөрөнгө босголтын талаар хамтарч ажиллах боломжийн тухай судалгаа хийнэ гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Манилагийн үерээс сэргийлэх төсөл нь Насосын шинэ станц, иж бүрэн төхөөрөмж угсруулж, 970 мянган хүний амьдралд нөлөөлөх болно. Уг төсөлд 500 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай байна. \Урьхан\ 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе