Трампыг үндсэн хууль зөрчсөн хэмээн зарга мэдүүлэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-13 15:49:13
Америкийн Вашингтоны онцгой бүс болон хөрш зэргэлдээ Маруланд муж улсын прокурор 12-нд Америкийн ерөнхийлөгч Дональд Трампад чиглүүлэн Америкийн үндсэн хуульд тогтоосон цалин хөлсний заалтыг зөрчсөн хэмээн зарга мэдүүлжээ.
Энэ нь Америкийн захиргаанаас Трампад чиглүүлэн анх удаа зарга мэдүүлж буй тохиолдол юм. Өргөдөлд, Трамп энэ оны 1-р сард ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш, албан тушаал, хувь хүний ашиг сонирхлын мөргөлдөөнөөс сэргийлэх олон амлалтаасаа няцаж, гадаадын засгийн газрын хэдэн сая ам.доллар бүхий хөрөнгийг авч, үндсэн хуулийг түүхэнд байгаагүйгээр зөрчиж, Америкийн улс төрийн тогтолцооны бүрэн бүтэн чанарыг бусниулсан гэжээ.
Холбооны шүүгч хэрэг үүсгэхийг зөвшөөрвөл Трампын санхүүгийн тэмдэглэлийн бичиг баримтыг шалгахыг шаардана гэж уг хоёр прокурор хэлжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл