• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын эрчтэй хөгжил хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-14 16:18:15
Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, даяарших хандлага түргэсгэхийн хэрээр гадаадын хүмүүс Хятадад ирж ажиллаж, амьдрах нь улам олширч байна. Анхан шатны бүртгэлээр, өдгөө Хятадад 800 мянга шахам гадаадын иргэн амьдарч байна. Америкийн иргэн Ryan Kretsch бол тэдний нэг юм.

Тэрээр Хятадад ирээд гурван жил болж байна. Тэрээр өндөр зэрэглэлийн олон нийтийн эрүүл мэндийн брэнд WeCare WC компанийн олон нийтийн харилцаа, зах зээл хариуцсан мэргэжилтэн юм. 2010 онд тэр хот тохижилтын мэргэжлээр сурдаг оюутан байхдаа анх удаа Хятадад ирж Шанхайн экспотой танилцахдаа Хятадын түргэн хөгжил эрч хүчид татагджээ. Яагаад Хятадад ирж ажиллах болсон тухайгаа тэр хэлэхдээ: Бусад орон, бүс нутгийг бодвол Хятад улс салбар бүртээ хөгжлийн асар их нөөцтэй орон гэдэг нь гарцаагүй юм гэжээ.

Сэтгүүлчид ярилцлага өгөхдөө Ryan Kretsch эрч хүчтэй гэсэн үгийг олон удаа хэрэглэж байлаа. Тэрээр Шанхайгаар жишээлж, нэг хот 20, 30-хан жилд ийм их өөрчлөлттэй, үсрэнгүй хөгжсөн нь санаанд багтамгүй юм. Хамгийн чухал нь олон нийт энэ бүхнийг үр өгөөжийг хамтдаа хүртэж байгаа явдал юм гэжээ.

2010 онд анх удаа Хятадад ирж, хурдны гал тэргэнд сууснаа эргэн санаж Дэвид Креч хэлэхдээ: Хурдны төмөр замаар аялах нь маш хурдан, хялбар арга юм. Шанхай Бээжингийн хооронд 5 цаг давхиад л хүрчихнэ. Үнийн хувьд ч боломжийн. Эдгээр нь Америкт ч гэсэн алга шүү гэжээ.

Тэрээр: Сүүлийн жилүүдэд Хятад улсын хөгжил өдөр ирэх тусмаа өөрчлөгдөж байна. Өдөр тутмын амьдралаас үзвэл, гар утсаар төлбөр хийх, прокатны дугуй унах зэрэг нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш дөхөм болжээ. Хятадын сүүлийн үеийн хурдтай хөгжил болон олсон асар их амжилт нь Хятадуудын өндөр үр ашигтай бодлого, үйл ажиллагаатай холбоотой гэж Дэвид Креч үзэж байна.

Тэрээр: Хятад улс улам олон улсын шинж чанартай болж байгаагийн зэрэгцээ өнө удаан түүхтэй, соёлын олон янзын болон багтаамжит чанартай орон юм. Шанхай хотын олон улсын болох түвшин маш өндөр болохын хэрээр хятад хэл мэдэхгүй ч саадгүй амьдрах болсон гэжээ.

Тэрээр: "Хятад улс бол маш сайхан орон. Миний таньдаг хүмүүс бүгд зочломтгой, тусч хүмүүс. Би энд амьдрахдаа сэтгэл хангалуун байдаг" гэжээ.

Крайч, 2012 онд Бээжинд суралцаж байхдаа найзуудын уулзалт буюу хүлэн авалтаар дамжуулж, нэг хятад эгчтэй танилцжээ. Хожим тэд нэг байрны түрээслэгч болж, улмаар улам сайн танилцан, хуурай эх хүү хоёр болжээ.

Крайч: Тэр эгчийг одоо би ээж гэж дууддаг болсон. Бээжинд амьдарч байхдаа бид хамтдаа олон сайхан мартагдашгүй дурсамж бүтээсэн. Бид өөр өөрийн орны амтат хоолоор бие биенээ дайлж, соёл, амьдралын хэв маягаа харилцан танилцуулдаг байлаа. Бас хамтдаа Тяньжинь руу аялан, олон сайхан үйл явдал тохиосон. Одоо ч бид байнгын харилцаатай байгаа. Би Бээжинд очих болгондоо эргэж очдог юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе