• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн үйлдвэр худалдааны салбарын хятад хүмүүс, хятадын харьяат нарын хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-14 16:23:35
13-нд Бээжин хотноо, Дэлхийн үйлдвэр худалдааны салбарын хятад хүмүүс, хятадын харьяат нарын 2 дугаар их хурал өндөрлөв. Энэ хуралд 105 улс орон, бүс нутгийн нэр хүндтэй хятад цагаачид, хятадын харьяат нарын салбарын үйлдвэр худалдааны байгууллага, шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн удирдлага 350 гаруй хүн оролцсон юм.

Төрийн зөвлөлийн дэргэдэх Хятадын харьяат нарын ажил хариуцсан албаны дэд дарга Шюй Юүшэн хурлын хаалтын ёслолд энэ удаагийн хурлыг дүгнэж хэлэхдээ: Энэ хурал урьдынхтай харьцуулбал оролцогчийн тоо, хамарсан нутгийн хэмжээ зэрэг нь бүгд нэмэгдэж, нэг бүс нэг замын улс орон, газар нутгийг үндсэнд нь хамарч чадлаа. Хурал баялаг агуулгатай явагдаж, үр дүнтэй өндөрлөж байна. Нэгд, Дэлхий дахинд тархан суугаа хятадын харьяатууд, мэргэжилтнүүдэд Хятадын хөгжил, бүтээн байгуулалтад оролцох итгэл төрүүлсэн. Хоёрт, хятадын харьяатууд, мэргэжилтнүүдийн "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцох хүсэл зорилтыг нэгтгэж чадлаа. Гуравт, хятадын харьяат, мэргэжилтнүүдийн харилцаа холбооны шинэ индэр байгууллаа гэжээ.

Хурлын үеэр, харьяатуудын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгийн дарга Ше Гүөминь дэлхийн олон оронд тархан суугаа хятад бизнесменүүдийн холбооны нэрийн өмнөөс санаачилгын бичиг гаргаж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт бол агуу их төсөл тул гадаад дотоодын бүх талынхан хамтран ажиллах ёстой. Үүнд хятадын харьяатууд, хятад хүмүүс чухал хүчин болох юм хэмээн онцолжээ.

\Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе