|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 14-ний өдөр Ардын их хурлын ордонд Олон улсын Хөл бөмбөгийн холбооны дарга Гианни Инфантиннотой уулзжээ.
Ши Жиньпин уулзалтын үеэр, спортын том улс, хүчирхэг улсыг байгуулах бол Хятадын иргэдийн хүсэл мөрөөдлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын засгийн газар хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийг чухалчилж, хүчтэй, тогтвортой дэмжиж байгаа юм. Хятадын орчин үеийн хөл бөмбөгийн дэлгэрсэн хэмжээ, ур чадвар нь хөл бөмбөгийн хүчирхэг орнуудтай харьцуулбал зөрөө ихтэй байна. Сүүлийн жилүүдэд бид хүчээ төвлөрүүлэн хөл бөмбөгийн өөрчлөлт, хөгжлийн ерөнхий төслийг боловсруулан, өөрчлөлт хийж байна гэжээ.
Тэрээр, Хятад улс болон Олон улсын Хөл бөмбөгийн спортын холбооны хамтын ажиллагааны ирээдүй өргөн саруул юм гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |