• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тэнгисийн цэргийн флот Пакистанд айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-14 09:43:36
Орон нутгийн цагаар 13-ны 09 цаг 15 минутад Хятадын тэнгисийн цэргийн флот Пакистанд хийсэн айлчлалаа өндөрлүүллээ. Тус Флот Карач боомтоос гарч, Хятад Пакистаны тэнгисийн цэргийн Арабын тэнгисийн умард хэсэгт хийсэн нэгдсэн сургуулилтад оролцлоо.

Цэргийн нэгдсэн сургуулилт хангамж, флотын цуваа, нэгдсэн хамгаалалт, агаарын нэгдсэн хамгаалалт зэрэг агуулгыг хамарсан байна. Сургуулилт 5 цаг орчим үргэлжилсэн юм. Хятадын тэнгисийн цэргийн флотын командлагч Шэн Хао сэтгүүлчид хэлэхдээ: Энэ сургуулилтаар хоёр тал туршлага солилцож, уламжлалт болон уламжлалт бус аюулгүйн салбар дахь тэнгисийн байлдааны сургуулилт хийж, хоёр талын зохицох чадварыг дээшлүүлж, хоёр орны тэнгисийн цэргийн итгэлцэл хамтын ажиллагааг гүнзгийрүүллээ гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе