• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мина зэрэг тэсрэх бодисын улмаас үүссэн хүмүүнлэгийн хямралыг зохицуулах ажилд оролцоход бэлэн байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-14 16:21:34
13-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч У Хайтао: Минийн гамшигт өртөж байгаа орнуудын аюулгүй байдал, хөгжилдөө тавьж буй анхаарлыг Хятад улс гүнээ ойлгож, олон улсын үүрэг хариуцлагаа урьдын адил гүйцэтгэж, чадлын хэрээр тусламж үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт мина зэрэг тэсрэх бодисын улмаас үүссэн хүмүүнлэгийн хямралыг зохицуулах ажилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Мөн өдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөл мина болон тэсрэх бодисын аюулыг арилгах асуудлаар нээлттэй хуралдлаа. У Хайтао: Өдгөө дайн дажин, зэвсэгт мөргөлдөөний хөлд нэрвэгдэж байсан орнуудад мина зэрэг дайнаас үлдсэн тэсрэх бодис эгэл иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд заналхийлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн сэргээн босголтод харшилж байна гэжээ.

У Хайтао: Хятад улс олон улсын хүмүүнлэгийн мина цэвэрлэх ажилд идэвхтэй оролцож, түүний аюулд нэрвэгдэж буй улс орнуудад чадах чинээгээрээ тусалсаар ирсэн юм. 1998 оноос хойш Хятадын засгийн газар мина цэвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалт дамжаа эрхлэх, хандив цуглуулах зэргээр Ази, Африк, Латин Америкийн 40 шахам оронд 90 сая юанийн үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мина цэвэрлэгч мэргэжлийн 500 шахам ажилтныг бэлдэж өгсөн юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе