• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрдоган Катартай харилцаагаа тасалсан орнуудыг зэмлэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-14 10:20:24

3-нд Анкарад Туркийн ерөнхийлөгч Эрдоган, олон орон хамтран Катарт хориг арга хэмжээ хэрэгжүүлж буйг зэмлээд, Саудын Арабыг Катартай эвлэрэхийг уриалжээ.

Тэрээр Туркийн парламентаас Шударга ёс, хөгжлийн намын гишүүдэд хандан хэлсэн үгэндээ: Зарим орон Катар иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, ундааны усны эрэлт хэрэглээ, дипломат сувгийг таслах нь хүмүүнлэгийн бус үйл ажиллагаа бөгөөд Исламын шашны үзэл санаанаас няцаж буй хэрэг юм гэжээ.
  
Эрдоган, зарим орон Катарыг "Терроризмыг дэмжигч" гэсэн зэмлэлийг үгүйсгэсэн байна. Тэрээр: Катар хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх талаар шийдэмгий үзэл баримталж, Турктэй хамт хичээн зүтгэсээр ирсэн гэжээ.
 
6-р сарын 5-нд Бахрейн, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Йемен зэрэг улс Катартай дипломат харилцаагаа таслахаа зарласнаас хойш, Арабын орнууд Катарт хориг арга хэмжээ авахыг Турк сайшаахгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн бөгөөд яриа хэлэлцээгээр дамжин Катартай тасалсан харилцаагаа зохицуулахыг уриалсан байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе