• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барьцаалагдсан хоёр хүний байдлыг тодотгохыг шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-14 14:44:50

Синьхуа агентлагийн мэдээ, 13-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан сэтгүүлчдэд хандан, Хятадын тал Пакистанд барьцаалагдсан Хятадын 2 иргэн амиа алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулж байна. Өдгөө Пакистаны тал Хятадын талд энэ мэдээг тодотгоогүй байна. Пакистаны талаар маш их хүчин чармайлт гаргуулан, байдлыг тодруулахын тулд Хятадын тал үргэлжлэн ажиллах болно гэжээ.

Лү Кан: Хятадын тал ямарваа хэлбэрийн терроризм, эгэл ардад чиглэсэн хэт даврагч үйл ажиллагааг эрс эсэргүүцэж, хатуу зэмлэн буруушааж байна. Пакистаны талын террорист хүчинд цохилт өгөх, дотоодын аюулгүйн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж байна. Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт терроризмын эсрэг хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг хамгаалах болно гэжээ.

Лү Кан: Гадаад дахь Хятадын иргэний аюулгүйн байдал, хууль ёсны эрх ашгийг Хятадын тал хүндэтгэж хамгаалах болно. Энэ асуудлаар холбогдох оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.  \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе