• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон нь "ухаалаг алхам" юм

CRI       (GMT+08:00) 2017-06-14 17:06:35

Панамын орон нутгийн цагаар 12-нд Хятад, Панам хоёр орон дипломат харилцаа тогтоосноо мэдэгдсэн юм. Энэ мэдээг Панамын засгийн газар, бизнесийн салбарынхан сайшааж энэ бол "ухаалаг алхам" мөн гэж санал нэгтэй үзжээ.

Панамын Хөдөө аж ахуй үйлдвэр худалдааны нийгэмлэгийн дарга Иносеико Галиндо: Энэ бол стратегийн ач холбогдолтой шийдвэр мөн. Хоёр орон дипломат харилцаа тогтоосноор хоёр талын аль алинд нь ашигтай юм. Панамын ерөнхийлөгч Хуан Карлос Варел энэхүү амаргүй шийдвэрийг гаргасан юм гэжээ.

Тэрээр Хятад улс бол дэлхийн 2 дахь том эдийн засгийн цогц, Панамын татмал голын гол хэрэглэгч юм. Панам, Хятад дипломат харилцаа тогтоосноор хоёр талд шинэ боломж нээж Панамын техник, ложистикийн салбарт улам их хөрөнгө оруулалт авчрах бөгөөд Панамын байгаа Америк тивийн хамгийн том чөлөөт худалдааны бүс ч ашиг хүртэх болно гэжээ.

Панамаас Америк тивийн орнуудад суугаа байгууллагын элчин сайд асан Еирик Артуро Обарио: Панам, Хятад дипломат харилцаа тогтоосон нь түүхэн чанартай зөв шийдвэр юм. Панам төдийгүй бүхий л бүс нутаг түүнээс ашиг хүртэнэ. Панамын газар зүйн байрлал зэрэг давуу талаас үзвэл Панам бол Хятадын Америк тивд гарах хамгийн сайн орон зай болох юм гэжээ. Хятад улс Панамтай дипломат харилцаа тогтоосон нь Хятадын талын "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг ахиулж байгаатай нийцэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе