|
|
||
БНХАУ, БНПУ 13-нд хамтарсан албан мэдээ нийтэлж, элчин сайдын зэрэглэлийн дипломат харилцаа тогтоосноо мэдэгдсэн юм. Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх албаны хэвлэлийн төлөөлөгч Ма Шяогуан 14-нд хэвлэлийн бага хуралд сурвалжлагчийн асуултад хариулах үедээ: Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа дахин зөв чиглэлээр хөгжих нь Тайванийн эрх баригчдын хувьд хормын төдий л хэрэг юм. Тэд бодит байдлыг ойлгож, ухаалаг сонголт хийхийг хүсэж байна гэжээ.
Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон тухай Ма Шяогуан хэлэхдээ: Дэлхийд нэг л Хятад улс байдаг, нэг Хятадын зарчмыг баримтлах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болсон. Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон нь хүмүүсийн сэтгэл, цаг үеийн урсгалтай нийцсэн алхам бөгөөд бизнесийн ашиг сонирхлын солилцоо гэж байхгүй гэжээ.
Тэрээр: 2008 оноос 2016 оны 5-р сарын 20 болтол Тайванийн хоолойн хоёр эргийнхэн "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцэх, "92 оны нийтлэг ойлголт"-ыг баримтлах улс төрийн үндсэн дээр Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайван хөгжлийн шинэ байдлыг бий болгосон юм. Ноднин Тайваний эрх баригчид өөрчлөгдсөний дараа Хятад улс Тайваний талаар бодлого чиглэлээ өөрчлөхгүй, "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцэх, "92 оны нийтлэг ойлголт"-ыг баримтлах улс төрийн үндсэн дээр Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг энх тайван, хөгжлийн замаар хөгжүүлэх байр суурь өөрчлөгдөөгүй гэж дахин илэрхийлж байсан. Гэвч 2016 оны 5-р сарын 20-ноос хойш, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван хөгжлийн улс төрийн үндэс эвдэгдэж, хоёр эргийн энх тайвнаар хөгжиж байсан харилцаанд ноцтой цохилт болсон. Хэн Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны өнөөгийн байдлыг өөрчилж байна, хэн энх тайвны замаар замнахыг хүсэж байна, хариуцлага нь хэнд байна гэдэг нь тодорхой байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |