• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвлийн олимпын сүлд оны сүүлчээр бэлэн болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-14 09:25:29

13-нд болсон Олон улсын олимпын хорооны Бээжингийн 2022 оны өвлийн олимпын зохицуулалтын комиссын 2 дахь хурлын хэвлэлийн бага хуралд, Бээжин хотын дэд дарга, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Жан Жяньдүн: Бээжингийн өвлийн олимп, паралимпын сүлд энэ оны сүүлчээр бэлэн болно гэжээ.

Тэрээр: Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо ногоон олимп, нээлттэй, хэмнэлтэй зохион байгуулах үзэл баримтлалын дагуу бэлтгэл ажлыг шат дараатай урагшлуулж, идэвхтэй ахиц гаргаж байна гэжээ.

Жан Жяньдүн: Спортын шинэ заал, талбай байгуулах, хуучин заал, талбайд засвар хийхийг түргэтгэнэ. Энэ оны сүүлчээр өвлийн олимп, паралимпын сүлд бэлэн болно. Цас мөсний спортын төрлийг сургууль, хорооллуудад нэвтрүүлж, холбогдох мэдлэгийг дэлгэрүүлнэ гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе