|
|
||
Олон улсын олимпын хороо 13-нд Бээжин хотноо 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохицуулах комисс 2 дахь хурал болон дүн шинжилгээний ажлаа өндөрлүүлэв. Тус комисс Бээжин хотын өвлийн олимпын хорооны бэлтгэл ажлыг эергээр үнэлж, тус хороо "тамирчнаар гол болгосон амжилтад хүрсэн өвлийн олимп зохиох" тухай амлалтаа биелүүлж буйг дэлхий нийтээрээ харж байна гэжээ.
3 хоног үргэлжилсэн зохицуулах хурал, дүн шинжилгээний дараа Олон улсын олимпын хорооны Бээжингийн 2022 оны өвлийн олимпыг зохицуулах комиссын захирал Алехсандр Жуков өвлийн олимпын бэлтгэл ажлын амжилтыг нотлон харуулсан банйа. Тэрээр хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо "Тамирчнаар гол болгосон амжилтад хүрсэн өвлийн олимп зохиох" тухай амлалтаа амжилттай биелүүлж буйг дэлхий нийтээрээ харж байна. Ялангуяа ойрын нэг жилд бэлтгэл ажил тогтвортой урагшилж, хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.
"Бид 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны ажилд сэтгэл ханамжтай байна. Тус хороо өгсөн амлалтаа биелүүлж байна. Ялангуяа нийслэлийн гангийн үйлдвэрлэлийн парк бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэ парк урт удаан хугацаанд нийгэм эдийн засгийн үр ашгаа хүртээнэ. Зохион байгуулах хорооноос 2008 оны Бээжингийн олимпын заал талбайг ашигласан төдийгүй урт хугацааны, тогтвортой, хүртээмжтэй арга хэлбэрийг төслүүдийн дунд хэрэгжүүлж байна" гэжээ.
2017 он бол Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадмын талбай заалны бүтээн байгуулалтын зангилаа үе юм. Өвлийн олимпын наадмын шинээр байгуулж буй 5 талбай заалны ажил бүх талаар эхэлж, уулын талбай заалыг өөрчлөн шинэтгэх ажи үргэлжлэн, Бээжин, Яньчин, Жанчхүүг холбосон уралдаан тэмцээний бүсийн дэд бүтцийн байгуулалтад тогтвортой ахиц гаргаж байна. Энэ талаар Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн өвлийн олимпын хорооны гүйцэтгэх захирал Жан Жяньдүн танилцуулахдаа: Заал талбай, дэд бүтцийн байгуулалт бол өвлийн олимпын наадмын бэлтгэлийн хамгийн чухал ажил бөгөөд ялангуяа тэмцээний үеийн шаардлага, тэмцээний дараах ашиглалт, хамгаалалтыг бодолцож, заал талбайн бүтээн байгуулалтыг хурдтай ахиулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Бээжингийн уралдаан тэмцээний бүсийн бүтээн байгуулалтын гол ажил нь үндэсний уран гулгалтын ордон байгуулах явдал юм. Энэ нь "мөсөн гулгалтын бүс" байгуулах төслийн талаар зураг төслөө боловсруулж байна. Яньчингийн тэмцээний бүсийн бүтээн байгуулалтаас үзвэл, одоогоор, тэмцээний төв замын шугамыг өндөр уулын цанаар гулгах төв нэгэнт тогтоогоод байгаа бөгөөд цанын баазын байрны сонголт, тэмцээний төв шугамын төсөл зэрэг нь олон улсын цанын баазын нэгдсэн хорооноос өндөр үнэлгээ авсан. Жанчхүүгийн тэмцээний бүс нь цанын харайлт, бартаат замын гулгалт, өвлийн улирлын хоёр төрлийн тэмцээний төлөвлөгөөний бүтээн байгуулалтын зураг төслийг хийж байна.
Олимпын наадмын бэлэг тэмдэг буюу сүлд нь олимпын наадмын бэлтгэл ажлын явцад хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг зүйл болсоор ирсэн юм. 2016 оны 7-р сард, Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комисс дэлхий нийтэд хандан олимпын наадмын бэлэг тэмдэг буюу сүлдийн дизайны төсөл цуглуулах урилга өгснөөс нэг жилийн дотор дизайны үр ашигтай 4500 төсөл хүлээн авсан нь 2008 оны Бээжингийн олимпын наадмын бэлэг тэмдэг сүлдийн цуглуулгаас 2.2 дахин илүү гарчээ. Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион явуулах хорооны хэвлэл мэдээлэл, суртал ухуулгын газрын сайд Чан-Юй танилцуулахдаа: Бээжингийн өвлийн олимпын наадам, өвлийн пара олимпын наадмын сүлд буюу бэлэг тэмдгийг энэ оны эцсээр дэлхий нийтэд танилцуулах эрмэлзэлтэй байна гэжээ.
Өнгөрсөн жилийн сүүлчээр бид олон улсын олимпын хорооны мэргэжилтэн, Хятадын урлагийнхан, дизайнерууд, спортынхон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллөөс бүрэлдсэн шалгаруулах хороо байгуулж, шаардлагын дагуу ирүүлсэн ажлуудаас 10 бүтээлийг сонгож авчээ. Энэ жил засаж сайжруулах ажлыг гүйцэтгэж, жилийн сүүлчээр Бээжингийн 2022 оны Өвлийн олимп болон Пара олимпын сүлдийг нийтлэх болно гэжээ.
Өвлийн олимпын бэлтгэл ажил эхэлснээс хойш Бээжин болон ойр орчмын хотуудад өвлийн спортоор хичээллэх иргэдийн тоо эрчтэй нэмэгдэж байна. Хятадын Биеийн Тамир Спортын Үндэсний газар, Хятадын Олимпын хороо үүнийг өвлийг спортыг хөгжүүлэх боломж гэж үзэн, "Өвлийн спортын хөгжлийн төлөвлөгөө 2016-2025", "Үндэсний өвлийн спортын ордон байгуулах төлөвлөгөө 2016-2022" -г нийтэлж, өвлийн спортын хөгжил, ордон, дэд бүтцийн бүтээн байгуулалтын өнөөгийн байдал, цаашдын үүргийг тогтоожээ. Хятадын Биеийн Тамир Спортын Үндэсний Газрын орлогч дарга, Бээжингийн Өвлийн Олимпын хорооны орлогч дарга Ян Шү-Ань хэлэхдээ, Нэгт 2022 оны өвлийн олимпын боломжийг ашиглан, өвлийн спортыг хөгжүүлж, 300 сая хүн өвлийн спортоор хичээллэх гэсэн Ши Жиньпин даргын уриалгыг биелүүлэх, хоёрт дэд бүтцийн болон үндсэн ажлаа сайн хийж, өвлийн спортын хөгжлийг төлөвлөн, үндэсний хэмжээнд стандарт тогтоон баримталж, ордон заал байгуулах хяналтын ажлыг журамжуулан, бүхэл цогцоор нь хөгжүүлнэ. Гуравт шинжлэх ухаанчаар төлөвлөн, ухаалгаар тохируулан, газар оронтой нь уялдуулан хөгжүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |