|
|
||
Ма Чаошюй: Ядуурлыг арилгах нь хүний эрхийг хамгаалах гол арга зам юм. Одоогийн байдлаар, дэлхий дахинд ядуу амьдралтай 800 сая гаруй хүн байна. Ядуурлыг хэрхэн үр ашигтай буруулж, хүний эрхийг хамгаалах нөхцөл боломжийг сайжруулах нь олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч буй хамтын сорилт юм гэжээ.
Тэрээр: Нэгт, тогтвортой хөгжлийг дэмжин, ядуусыг тэтгэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг уялдуулах үүрэг гүйцэтгэж, ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгэм, соёл, байгаль орчны хөгжил хийгээд хүний эрхийг баталгаажуулахад тус дөхөм үзүүлэх. Хоёрт, ядуусыг тэтгэх, ядуурлаас ангижруулах зэрэг үндсэн чиг хандлагыг хэрэгжүүлж, ядуу бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ядуу хүмүүст эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг олон нийтийн үйлчилгээ үзүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуу хүмүүсийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх. Гуравт, нийгмийн эрх тэгш, шударга ёсыг баримтлах. Иргэдийн амьжиргааг сайжруулахаар гол болгож, нийгмийн баталгааны системийг сайжруулан, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ашгийг баталгаажуулж, хөгжлийн үр ашгийг хүн бүр хүртэн, чинээлэг амьдралтай болох. Дөрөвт, ядуурлыг буруулах олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Дэлхийн эдийн засгийн нээлттэй хэлбэрийг хөгжүүлэн хамгаалж, хамтран ажиллахаар гол болгосон ядуурлыг бууруулах шинэ хэлбэрийн олон улсын түншийн харилцаа тогтоож, Өмнөд Умардын болон Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг дөрвөн зүйлт санал дэвшүүлжээ.
Далайнтуяа
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |