|
|
||
13-нд Энэтхэг улс баруун биеийн Ражастан мужид "Nag" хэмээх танкийн довтолгооны эсрэг шинэ хэлбэрийн пуужин туршин хөөргөлөө гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам 14-нд мэдэгджээ.
Энэтхэгийн Батлан хамгаалах яамны ажилтан хэлэхдээ, Энэтхэгийн Батлан хамгаалах яамны судалгаа хийгээд хөгжлийн байгууллага Ражастан мужийн цөлд уг пуужинг туршин хөөргөж, объектоо амжилттай сөнөөсөн. Энэ төрлийн пуужин зөвхөн дэлхийн цөөн хэдэн орон л эзэмшсэн хэт улаан туяаны радарын технологийг багтаасан олон төрлийн тэргүүний технологийг ашигласнаар, автомат мөрдөх чадавхыг бүрдүүлсэн байна.
"Nag" пуужин бол Энэтхэг улсын бие даан судлан үйлдсэн танкийн довтолгооны эсрэг пуужин юм, эх хуурай болон агаарт хөөргөх хэлбэр хэмээн хувааж, Энэтхэгийн "ерөнхийлсөн пуужин хөгжүүлэх төлөвлөгөө"-ний таван төрлийн пуужингийн нэг болох юм. Анх 1990 оны 11-р сард уг хэлбэрийн пуужинг туршин хөөргөж байв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |