• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОХУ-д хориг тавих хуулийн төсөл батлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-15 16:04:15
14-нд АНУ-ын Конгрессын Сенат олонхын саналаар ОХУ-д хориг тавих хуулийн төсөл баталж, ноднин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тал нөлөөлсөн байж мэдэх зэрэг үйл ажиллагаанд хариу барив.

Тус хуулийн төслийн дагуу, АНУ Оросын талын нэлээд хүмүүст хориг арга хэмжээ авах болно. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа хүний эрхэнд халдсан, авилгын хэрэгтэй холбогдсон, Сирийн засгийн газарт зэвсэг нийлүүлсэн, ОХУ-ын засгийн газарт туслан интернэт халдлага хийсэн, Оросын тагнуул, Батлан хамгаалах салбартай бизнес хийсэн зэрэгт холбогдсон байна. Хуулийн төслийн дагуу ОХУ-ын уул уурхай, металл, тээвэр, төмөр зам зэрэг салбарт хориг тавих юм байна.

Хуулийн төсөлд, АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-д тавих хоригоо сулруулах буюу зогсоох үед, Конгресс хуулийн төслийн дагуу хянан хэлэлцэх журмыг эхлүүлэх болно гэжээ.

АНУ-ын Конгрессын Сенат тус хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэлбэрээр Иранд чиглүүлсэн хориг тавих хуулийн төсөл нэмэн баталж, Цагаан Ордноос улам их дэмжлэгийг авахаар зэхэж байна. Ирантай холбоотой хуулийн төслөөр энэ долоо хоногийн сүүлчээр Сенатаар дамжин санал оруулж, хэрэв батлагдвал, Төлөөлөгчдийн танхимд өгч, хянан хэлэлцүүлэх юм байна.

Мөн өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Rex Tillerson Төлөөлөгчдийн танхимын хуралд оролцох үедээ: "АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хариуцлагаа ОХУ хүлээх хэрэгтэй" гэсэн Конгрессын гишүүдийн байр суурийг би хүлээн зөвшөөрч байна. Гэвч Конгресс хуулийн төсөл боловсруулахдаа, ерөнхийлөгчид зохих хэмжээний "уян хатан чанар" үлдээхийг хүсэж, "тасралтгүй өөрчлөгдөж буй Америк, Оросын дипломат харилцааны шаардлагыг хангах гэсэн юм" гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе