• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад -Оросын 4 дэх экспо Харбин хотод нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-15 10:52:21

Хятад -Оросын 4 дэх экспо 14-ны орой Харбин хотод нээгдлээ. Одоогоор 74 улс орон, бүс нутгийн 13 мянга гаруй бизнесийнхэн үзэсгэлэнд оролцжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг экспоны үзэсгэлэн нийт 86 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 2550 үзмэр ажиллуулжээ. Үзэсгэлэн нь "нэг бүс нэг зам" байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалтыг харилцан холбож, Хятад Орос хоёр тал шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, цэцэрлэгт хүрээлэн, зам тээвэр, банк санхүү, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх бөгөөд Хятад Оросын хамтын ажиллагаагаар үзэсгэлэнт оролцож буй холбогдох улс орон, бүс нутгийн хамтын ажиллагааг дайчлах зорилготой юм.

Хятад Оросын экспо бол Хятад Орос хоёр орны засгийн газрын зөвшөөрлөөр зохион явуулж буй үндэсний зэрэглэлийн, олон улсын шинжтэй эдийн засаг худалдааны томоохон арга хэмжээ бөгөөд хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа болон бүх талын солилцооны чухал индэр юм.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе