• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс рентген одон орны анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-15 15:48:21

6-р сарын 15-ны 11 цагт, Хятадын Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төв Чанжэн 4-р В зөөгч пуужинг ашиглан, хатуу рентген модуляцт дурангийн хиймэл дагуул "Хуй-Янь"-ийг амжилттай хөөргөжээ. Энэ бол Хятадын анхны том хэлбэрийн рентген одон орны хиймэл дагуул юм. Уг дагуулыг амжилттай хөөргөж, хэвийн үйл ажиллагаа явуулах нь Хятадын өндөр энергийн одон орны физик судалгаа дэлхийд тэргүүлэх түвшинд хүргэх болно.

"Хуй-Янь" хиймэл дагуулын загварын баталгаат хугацаа 4 жил бөгөөд өндөр чадавх, дунд чадавх, бага чадавхын рентген дуран, орон зайн байгаль орчинд хяналт хэмжилт явуулах, одон оронд ажиглалт хийх зэрэг өндөр нарийвчлалтай рентген сансрын орон зайд ажиглалт хийх юм байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе