|
|
||
Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн хандлага дэлхийн эдийн засгийн гол цутгалан болжээ. Саяхан дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн банкны энэ сарын эхээр гаргасан сүүлийн үеийн "дэлхийн эдийн засгийн төсөөлөл"-д, 2017 -2019 он хүртэл Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 6.5, 6.3, 6.3 хувиа барина хэмээн тус тус төсөөлжээ. Тайланд, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд тогтвортой байдлаа хадгалж, эдийн засгийн тэнцвэртэй байдал үргэлжлэн эрчимжих нь ирээдүйн эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болно гэж тэмдэглэжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын саяхан гаргасан дэлхийн эдийн засгийн төсөөллийн тайланд, Хятадын засгийн газар банк санхүүгийн эрсдэлийн хяналт шалгалтаа эрчимжүүлэхийн хэрээр, эдийн засгийн өсөлтийн арга хэлбэр нь хэрэглээ, үйлчилгээний салбарт шилжихийг ахиулж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдал цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Улмаар өргөжин тэлж буй Хятадын төсвийн бодлого богино хугацаанд дотоодын эрэлт хэрэгцээг үргэлжлэн нэмэгдүүлэх гол хүчин зүйл болно. Иймээс 2017, 2018 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 0.1 нэгжээс 6.6, 6.4 хувиар төсөөлж болно гэж тэмдэглэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |