• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бан Ги Мун Олон Улсын Олимпын Хорооны ёс суртахууны комиссын даргаар нэр дэвшигджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-15 09:18:14


 Материал зураг

Олон Улсын Олимпын Хорооны албаны сайтын мэдээлснээр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Бан Ги Мун 14-ний өдөр Олон Улсын Олимпын Хорооны ёс суртахууны комиссын даргаар нэр дэвшигджээ. Энэ нэр дэвшилтийг энэ оны 9-р сард Перугийн нийслэл Лимад болох Олон Улсын Олимпын Хорооны бүгд хурлаар санал оруулж батлах болно.

Олон Улсын Олимпын Хорооны дарга Томас Бах: "Ноён Бан Ги Мун энэ нэр дэвшилтийг хүлээн авч байгаад Олон Улсын Олимпын Хороо маш их баярлаж байна. Ноён Бан Ги Мун олон нийтийн үйлчилгээний талаар төв голч, хариуцлагатай, шударга байдгийг олон нийт хүлээн зөвшөөрсөн, үүний зэрэгцээ тэрээр олимпын спортын дотнын түнш болох юм гэжээ.

Бан Ги Мун: НҮБ болон Олон Улсын Олимпын Хороо олон жилийн турш маш сайн хамтран ажилласаар ирсэн юм, хоёр тал бүгд дэлхийн энх тайван, сайн сайхны төлөө хүчин зүтгэсээр ирэв гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе