• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ-ын холбооны бэлтгэл комисс энэ онд хоёрдох удаагаа хүүг нэмэгдүүллээ

CRI       (GMT+08:00) 2017-06-15 09:19:47

АНУ-ын бэлтгэл комисс 14-нд холбооны сангийн хүүгийн хэмжээг 25 нэгжээр дээшлүүлж, 1-1.25 хувь болтол нэмэгдүүлэх болно гэж мэдэгджээ. Энэ бол АНУ-ын бэлтгэл комисс энэ онд хоёрдох удаагаа хүүгээ нэмж байгаа бөгөөд зах зээлийн урьдчилсан төсөөлөлтэй нийцэж байна.

АНУ-ын бэлтгэл комисс мөн өдөр валютын бодлогын тухай хурал хуралдуулсны дараа мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, 5-р сараас нааших мэдээллээс үзвэл Америкийн ажил олголтын зах зээл үргэлжлэн хүчирхэг байж, Америкийн эдийн засаг удаанаар нэмэгдэж, сүүлийн хэдэн сар Америкийн гэр бүлийн хэрэглээ нэмэгдэн, аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдсэн байна. Гэвч Америкийн инфляц ойрын хугацаанд буурч, АНУ-ын холбооны бэлтгэл комиссын 2 хувийн харалтаас доогуур байна.

АНУ-ын холбооны бэлтгэл комисс 14-нд улирлын тайлан нийтэлж, энэ оны Америкийн эдийн засаг 2.2 хувиар нэмэгдэнэ гэж төсөөлсөн нь 3-р сарын урьдчилан төсөөлж байсан 2.1 хувиас өндөр байна. Энэ оны Америкийн ажилгүйдлийн хэмжээ 4.3 хувь гэж төсөөлсөн 3-р сарын төсөөлж байсан 4.5 хувиас доогуур байна. Энэ оны жилийн эцэс хүртэл Америкийн инфляц төсөөлөхөд 1.6 хувь байж, 3-р сард төсөөлж байсан 1.9 хувиас доогуур байна.

Энэ оны жилийн эцэс болтол холбооны сангийн хүүгийн хэмжээ 1.4 хувь болтол нэмэгдэнэ гэж АНУ-ын бэлтгэл комисс төсөөлж байгаа нь 3-р сарын төсөөлөлтэй адил байна. Энэ нь энэ удаа хүүг нэмэгдүүлсний дараа АНУ-ын бэлтгэл комисс энэ онд дахин нэг удаа хүүг нэмэгдүүлж болзошгүйг харуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе