|
|
||
Жил бүрийн 6-р сарын 15 бол НҮБ-ын "Ахмад хүнтэй зүй бусаар харьцах асуудалд анхаарал тавих дэлхийн өдөрлөг" юм. ДЭМБ тайлан нийтэлж тэмдэглэхдээ, бүх дэлхийн 60 наснаас дээших 6 хүн тутмын 1-д нь янз бүрийн хэлбэрээр зүй бусаар харьцах асуудалд тулгарч байсан нь төсөөлж байгаагаас өндөр байна. Энэ үзүүлэлт хүн амын хөгшрөлтийг дагаад улам нэмэгдэх болно гэжээ.
Их Британийн The Lancet сэтгүүлд нийтэлсэн тайлан дэлхийн өөр өөр бүс нутгийн 28 улс орны 52 судалгааны тайланг үндэслэн гаргасан байна. Үүнд бага, дунд орлоготой 12 орон багтаж байгаа юм. Үүнээс үзвэл 60 наснаас дээших ахмадуудын 16 хувьд нь зүй бусаар харьцах асуудалд тулгарч байна. Үүнд сэтгэл санааны зүй бус харьцаанд орж байгаа хүн хамгийн их бөгөөд 11.6 хувийг эзэлж байна. Удаах нь эдийн засаг 6.8 хувь, халамж дутаах зэргээр зүй бус харьцах асуудал 4.2 хувь байгаа юм байна.
Тус тайланд: 2050 онд дэлхийн 60 наснаас дээших хүн ам хоёр дахин өсөж 2 тэрбумд хүрэх болно. Үүний ихэнх нь бага, дунд орлоготой оронд амьдарч байгаа хүмүүс юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |