|
|
||
6-р сарын 15-нд ШХАБ байгуулагдсаны 16 жилийн ой болно. Мөн өдөр Бээжин хотноо ШХАБ-ын нарийн бичгийн газар саяхан гишүүн орны статустай болсон Энэтхэг, Пакистан хоёр оронд төрийн далбаа мандуулах ёслол хийж өгчээ. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов, Хятадын ГХЯ-ны сайдын туслах Күн Шюнь-Ю, Энэтхэгээс Хятадад суугаа бүрэн эрхт элчин сайд Вижай Гохале, Пакистанаас Хятадад суугаа бүрэн эрхт элчин сайд Масуд Халид нар тус арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна. ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орон, яриа хэлцэл хийгч түнш орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчид далбаа мандуулах ёслолд оролцжээ.
Рашид Алимов: 6-р сарын 9-нд ШХАБ Казахстаны нийслэл Астанад дээд хэмжээний уулзалт хийж, Энэтхэг, Пакистаныг тус байгууллагын албан ёсны гишүүн орноор элсүүлэхээр шийдсэн байна. Ингээд ШХАБ-ын далбаанд "Шанхайн үзэл баримтлал"-аар эв нэгтэйгээр 8 гишүүн орны төрийн далбаа мандах болно гэжээ. Ямарваа улс орон, байгууллага одоогийн төрөл бүрийн хурц асуудлыг бие даан зохицуулж чадахгүй юм. Энх тайван шинэ заналхийлэл, шинэ сорилттой тулгарсан үед ШХАБ-ын гишүүн орнууд эв нэгдэлтэй байж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалах хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |