|
|
||
15-нд Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбоо хуралдаж, тус холбооны хэлэлцэн боловсруулж, батлуулсан "Хятад үгийг монгол хэлээр галиглах журам"-ыг олон нийтэд нийтлэв.
Хятад хэлний оноосон нэр, тухайлбал хүний нэр, газар усны нэрийг МУ-ын сонин хэвлэлд янз янзаар галиглаж бичсээр өнөөг хүрсэн юм. Цаашлаад Хятад улсын нам төрийн удирдах хүмүүсийн нэрийг ч өөр өөрөөр галиглаж байсан, жишээлбэл Ши Жиньпин даргын нэрийг хүртэл янз янзаар бичиж байсан юм. Одоо журам батлагдснаар энэ асуудлыг нэг мөр шийдэх гарц, боломж нээгдэж байгаа юм.
Хуралд Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбооны Монголын талын тэргүүн, МУИС-ийн Күнзийн институтын Монголын талын захирал, СГЗ М.Чимэдцеэ, Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбооны Хятадын талын тэргүүн, МУ дахь Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооны тэргүүн Л.Баатар, МУИС-ийн багш Ш.Эгшиг, Л. Маналжав зэрэг эрдэмтэн багш нар санал бодлоо хэлж, журам батлагдсан үйл явцыг танилцуулсан юм.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |