Гал зогсоохыг уриалав
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-15 15:21:49
НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Стефен Обрейн 14-нд мэдэгдэл гаргаж Украйны зүүн бүсийн ус татах станц дэлбэлснээс болж хэдэн зуун мянган хүн ундны усаар гачигдаж буйд анхаарал хандуулж, даруй галаа зогсоож, усны хангалтыг сэргээхийг мөргөлдөгч талуудад уриалав.
Тэрээр: Украйны зүүн нутгийн Өмнөд Донбасын ус татах станц 11-нд дэлбэлтэд өртсөнөөс хойш эргэн тойрны 400 мянган хүн ундны усаар гачигдаж, бусад 700 мянган хүний ундны усны асуудал хүндрэлд тулгараад байна. Талууд даруй галаа зогсож, нөхөн сэргээх болон хүмүүнлэгийн тусламжийн ажлыг баталгаажуулах ёстой гэв.
Ундны усгүй болсноор халдварт болон бусад өвчин дэлгэрч болзошгүй. Тусламжийн байгууллага иргэдийг усаар хангахыг хичээж байна. Мөргөлдөгч талууд иргэний хэрэглээний тоног төхөөрөмжийг хүндэтгэх үүрэгтэй. Энэхүү үйлдэл нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж буй хэрэг юм гэжээ.
НҮБ-ын тайланд тэмдэглэснээр, 2014 оны 4-р сард Украйны зүүн нутагт мөргөлдөөн гарснаас хойш багаар тооцоход 2000 хүн амиа алдсан байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл