Гадаад дотоодын сэтгүүлчид технологийн парктай танилцав
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-15 15:47:37
ХОУР-ын Балба, Франц, Бразиль, Иран, Турк, Энэтхэг зэрэг орны ажилтныг багтаасан гадаад дотоодын сэтгүүлчдийн баг Лөү-Ян хот дахь Үндэсний их сургуулийн шинжлэх ухаан технологийн парктай танилцав.
Уг төсөл 2011 оны 2-р сард албан ёсоор ашиглалтад орж, "засгийн газраас удирдаж, их дээд сургуульд тулгуурлан, зах зээлд нийлүүлж, нээлттэй парк эрхлэх" хөгжлийн үзэл баримтлалын дагуу ажиллуулж буй шинжлэх ухаан, технологийн инновацын хүрээлэн юм. Лөү-Ян хотын намын хорооны дарга ажлын хэсгийн 1-р даргаар ажиллаж байна.
Хөгжлийн эхний үед тус парк үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөгөө гаргаж, ухаалаг төхөөрөмж, үйлдвэрлэлийн робот, программ мэдээллийн үйлчилгээ, дээд зиндааны сургалт курсээр гол болгож, жил бүр "оюутнуудын инновацийн тэмцээн" зэрэг төрөл бүрийн уралдаан, сургалт зохион байгуулж, чадварлаг хүмүүсийг татаж, банк санхүү, хууль, технологи, хүний нөөц зэрэг олон талаар үйлчилгээ үзүүлж байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл