БНСУ-ын арми 15-нд Докто арал буюу Японоор Такешима арлын эргэн тойронд хоёр хоногийн хугацаатай "Докто арлыг сэргийлэх цэргийн сургууль" хийсэн гэж БНСУ-ын арми 15-нд илэрхийлжээ.
Энэ бол Мүүн Жэ Ин БНСУ-ын ерөнхийлөгч болсны дараах анхны "Докто арлыг сэргийлэх цэргийн сургууль" юм.
БНСУ-ын тэнгисийн цэргийн суртал ухуулгын газрын албаны хүн мөн өдөр Батлан хамгаалах яаманд болсон хэвлэлийн бага хуралд: Энэ удаагийн цэргийн сургуулийн цар хэмжээ өнгөрсөн онуудтай адил байна гэжээ. Тэрээр: Агаарын цэрэг, тэнгисийн сэрэмжлүүлэг зэрэг олон цэргийн анги, цэргийн флот, тэнгист сэрэмжлүүлэг хийх онгоц, тэнгисийн байлдааны нисэх онгоц зэрэг олон тоног төхөөрөмжийг багтаасан цэргийн сургууль хийх юм гэжээ.