• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пакистаны засгийн газарт тусалж шалгалт хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-15 17:20:32
Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 15-нд Бээжин хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятадын иргэн Пакистанд хууль бусаар шашин дэлгэрүүлсэн хэмээн сэжиглэгдсэн хэргийн талаар Хятад улс Пакистаны засгийн газарт туслан шалгалт хийнэ гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Сүүлийн үед Пакистанд барьцаалагдсан Хятадын 2 иргэн, тэдэнтэй хамт явж буй Хятадын бусад 10-аад иргэн БНСУ-ын шашны бүлэгт ашиглагдан хууль бусаар шашин дэлгэрүүлж буй тухай мэдээллийг бид анхааралдаа авсан. Бусад оронд жуулчлах буюу оршин суухдаа тэр нутгийн хууль дүрмийг баримталж, ардын зан заншлыг хүндэтгэн, эрсдэлээс хамгаалах үзэл ухамсартай байхыг Хятадын засгийн газар иргэдэд шаардсаар ирсэн юм. Хятадын иргэн Пакистанд хууль бусаар шашин дэлгэрүүлсэн хэмээн сэжиглэгдсэн хэрэгт бид Пакистаны засгийн газарт туслан шалгалт хийхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе