• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Оросод хориг тавих нь хос иртэй сэлэм юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-16 09:49:43
Оросын ерөнхийлөгч Путин 15-нд Орос Америк бүр хоёр талын харилцаа хэвийн болохыг хүсэж байна. Хоёр орон хамтран ажиллах ёстойгоос бус харин харилцан даажигнах хэрэггүй юм гэжээ.

Мөн өдөр болсон Путинтай шууд ярилцъя телевизийн нэвтрүүлэг оролцохдоо Путин хэлэхдээ, Орос Америкийг дайснаар үзээгүй, хоёр орон дэлхийн хоёр удаагийн дайнд нэг эгнээнд зогсож байсан. Оросууд Америкийн иргэдийн олсон амжилтыг хүндэтгэж байдаг бөгөөд Орос Америкийн харилцаа эцэстээ хэвийн болохыг хүсэж байна гэжээ. Путин хэлэхдээ, Америкийн хэрэгжүүлж байгаа Оросод хориг тавих арга хэмжээ бол хос иртэй сэлэм юм. НҮБ-ын бүртгэлийн тоо баримтаар, Америкийн Оросод тавьсан хоригоос болж Орос 50-52 тэрбум ам долларын хохирол амссан бол Америк харин 100 тэрбум ам долларын хохирол амссан юм гэжээ.

Оросод хориг тавьсан нь Оросод гэдрэгээ сайн үр дүн авчрах талтай гэж Путин үзлээ. Тэр хэлэхдээ, хоёр жилийн өмнө Орос жимс экспортлоход чанга хязгаарлалт тавьж байсан. Орос энэ талаар өөрийгөө хангаж чаддаггүй байсан. Үүнээс болж Оросын инфляц 12.9%-д хүрч байлаа. Сүүлийн хоёр жилд засгийн газар өөрийнхөө нутагт жимс, хүнсний ногоо, мах зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийгөө хангадаг болсон. Өдгөө Оросын инфляц буураад 4.1%-д хүрлээ гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе