• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Маргаантай хуулийн төсөл хүчээр баталсныг Японы олон нийт хатуу эсэргүүцэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-16 09:50:57
Японы олон салбарынхан 15-нд засгийн газар зохион байгуулалттай гэмт хэргийг шийтгэх хуулийн өөрчлөлт оруулсан төслийг хүчээр баталсныг хатуу эсэргүүцэж, уг хуулийн төслийг хүчингүй болгохыг засгийн газраас шаардлаа.

Уг хуулийн төсөл нь террорист ажиллагааг сэдэж зохион байгуулж хэрэгжүүлсэн гэмт хэрэгтнийг залхаан шийтгэхэд чиглэсэн юм. Гэвч хууль хэрэгжүүлэх байгууллага хуулийг хэтрүүлэн хэрэгжүүлж магадгүй болохоор ихээхэн маргаантай байгаа юм.

14-ны орой, 15-ны үүрээр Японы засгийн эрхэнд байгаа холбооны хяналтад байгаа парламентын Сенат хууль зүйн хорооны санал хураалтыг алгасаж, бүгд хурлаар тус хуулийн өөрчлөлт оруулсан төслийг хүчээр баталжээ. Тус хуулийн өөрчлөлт оруулсан төсөл 15-нд албан ёсоор хүчинтэй болж байгаа юм.

14-ний орой Японы хэдэн мянган иргэн парламентын ойролцоо "дайн хэрэггүй", "хуулийг хүчингүй болгоё" зэрэг уриа хашхирч байлаа. 15-ний үүрээр хууль хүчээр батлагдсаны дараа парламентын өмнө жагсаж байсан хүмүүс уурлан хилэгнэж эсэргүүцлийн жагсаал 15-ны орой болтол үргэлжилсээр байлаа. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе