16-нд Гуанжөү хотод болсон хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 2017 оны БРИКС-ийн орнуудын спортын наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдаж 16-нд эхлэхэд бэлэн болсон байна.
Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын мэргэжлийн спортын газрын дэд дарга Ян Шаньдэ танилцуулж хэлэхдээ: БРИКС-ийн орнуудын спортын наадам бол БРИКС-ийн орнуудын удирдагчдын 2016 онд Энэтхэгт болсон хурлаар хүрсэн нийтлэг ойлголт юм. Хятад улс БРИКС-ийн орнуудын ээлжит дарга орон болсны хувьд БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалтыг энэ орны 9-р сард Сямэнь хотод зохион байгуулах гэж байгаа юм. 2017 оны БРИКС-ийн орнуудын спортын наадам БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны онцлог үйл явдал, хамтын ажиллагааны бодит тусгал болж, спортын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог ахиулах болно.
Тус наадам 17-21-нд Гуанжөү хотод болж, Бразиль, Орос, Энэтхэг, Өмнөд Африк болон зочин орон Хятадын 300 гаруй тамирчид оролцох юм. /Баатар орчуулав/