• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-гийн терроризмын эсрэг алба байгууллаа

CRI       (GMT+08:00) 2017-06-16 09:07:58

НҮБ-гийн ерөнхий ассамблей 15-нд тогтоол баталж, НҮБ-гийн терроризмын эсрэг байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулан НҮБ-гийн терроризмын эсрэг алба байгуулан НҮБ-гийн систем дэх терроризмын эсрэг хүчин чармайлтыг зохицуулж, гишүүн орнуудын терроризмыг эсэргүүцэх хүчин чадавхын байгуулалтыг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэхээр байгаа юм байна.

Уг тогтоол НҮБ-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн холбогдох саналыг сайшааж байгаагаа илэрхийлж, одоогийн НҮБ-гийн терроризмын эсрэг ажлын хэсэг болон НҮБ-гийн терроризмын эсрэг төв тэрчлэн холбогдох ажилтныг Нарийн бичгийн газрын Улс төрийн хэлтсээс тусгаарлаж, терроризмын эсрэг албад оруулан, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор уг албыг удирдуулах болно гэжээ.

Терроризмын эсрэг албаны гол үүрэг нь НҮБ-гийн системийн доторх терроризмын эсрэг төрөл бүрийн үүргийг удирдан зохицуулах. НҮБ-гийн терроризмын эсрэг ажлын хэсгийн ажлын зохицуулалтаа эрчимжүүлэх. Гишүүн орнуудын терроризмын эсрэг чадавхын байгуулалтыг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэх. НҮБ-гийн терроризмын эсрэг хүчийг дээшлүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэн суртал ухуулгын ажлаа эрчимжүүлж, эх баялгийн зохицуулалтаа нэмэгдүүлэх. НҮБ-гийн систем дэх терроризмын эсрэг, хүчирхийлэл, хэт даврагч үзлээс сэргийлэх ажлаа баталгаажуулах ажлыг чухалчлах зэрэг багтаж байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе