• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Яньдүн Ифантинотой уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-16 09:08:50

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн 14-нд Бээжинд Хятадад айлчилж байгаа Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Гианни Инфантиннотой уулзжээ.

Лю Яньдүн Гианни Инфантиннод Хятадын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн ерөнхий байдал тэрчлэн хийж байгаа төрөл бүрийн ажлыг танилцуулж, Хятад улс нь олон улсын хөл бөмбөгийн холбооны гишүүн болсны хувьд дэлхийн хөл бөмбөгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулах болно. Мөн хөл бөмбөгийн хөдөлгөөний Хятадад дэлгэрүүлэн хөгжүүлэхийг ахиулах болно гэжээ.

Гианни Инфантинно хэлэхдээ, Хятадын хөл бөмбөгийн хөгжил дэлхийн хөл бөмбөгийн үйлст идэвхтэй гүн гүнзгий үр нөлөө үзүүлэх болно, Хятадын засгийн газрын хөл бөмбөгийн үйлсийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгааг Олон улсын хөл бөмбөгийн холбоо дээд хэмжээнд сайшааж, менежмент, техник зэрэг талаар дэмжлэг үзүүлэн Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе