• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20-ын бүлгийн уулзалтын төлөө Герман Гамбургт 15 мянган цагдаа байршуулах болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-16 09:50:31

Германы Гамбургийн цагдаа 15-нд удалгүй болох 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалтын аюулгүйн хамгаалалтын ажлыг танилцуулах үед, Гамбург хот 6-р сарын 19-нээс эхлэн 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалт дуустал цагдаа нэмэн байршуулах болно. Энэ удаагийн 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалтыг урагштай явгадуулахын төлөө Герман Гамбургт 15 мянган цагдаа байршуулах болно, мөн Голланд, Австри, Дани зэрэг орноос цагдаагийн хүчин зээлэн ажиллуулах болно гэжээ.

Энэ удаагийн 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалт 7-р сарын 7, 8-нд Гамбургт болж, олон орны төр засгийн хэдэн арван тэргүүн болон 6500 гаруй төлөөлөгч Гамбургт хуран цугларах болно.

Гамбургийн цагдаа 15-нд хэвлэлийн бага хурал хийлгэж аюулгүй байдлын бэлтгэл ажлыг танилцуулсан байна. Цагдаагийн тал 20-ын бүлгийн удирдагчдын дээд уулзалтын аюулгүй байдлын ажлыг "урьд өмнө байгаагүй" гэж хэлсэн байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе