|
|
||
15-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт бол хосгүй өвөрмөц олон улсын хурал юм. Тус форумыг амжилттай зохион байгуулсан нь Ази Европын эх газар, бусад бүс нутгийн хамтын ажиллагааг эхлүүлэх шинэ үе шатанд орсон байна гэжээ.
Путин мөн өдөр Путинтай шууд ярилцъя телевизийн нэвтрүүлэг оролцсоны дараа хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байна.
Путин: Орос, Хятад хоёр тал Евро Азийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүс байгуулахдаа эв нэгтэй хүчин чармайлт гаргаж болно. Хоёр орон эдийн засгийн салбарт стратегийн түнш бөгөөд олон зорилт нь нийцэж, харилцан нөхвөрлөх чанар ихтэй байдаг. Бид үр ашигтай хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд ашиг хүртээн, олон улсын байдалд идэвхтэй нөлөөлөх болно гэжээ.
Орос Японы харилцаа, Өмнөд Курилийн арлын асуудлаар ярихдаа Путин, Орос Япон хоёр орон нутаг дэвсгэрийн асуудлыг зохицуулах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийн төлөө ашигтай нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй. Эс тэгвээс бусад үйл хэргийг ярих аргагүй юм. Одоо Өмнөд Курилийн арлыг "хамдаа нээн ашиглах"-ыг ярих нь арай эрт байна гэжээ. Японы "холбоотон"-доо хариуцаж байгаа бүс нутгийн чанартай зарим үүрэг Орос, Японы асуудлыг зохицуулахыг чирэгдүүлж байна гэж Путин илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |