|
|
||
Хятад Оросын 4-р яармагийн үеэр болсон Хятад, Орос хоёр орон өөр өөрийн мөнгөн тэмдэгтээр тооцоо хийх дугуй ширээний хурлаас сэтгүүлчийн ойлгосноор, Торгоны замын сангийн хөрөнгийн хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө оруулалт нь "нэг зам нэг бүс" дагуу олон орныг хамарсан байна.
Эх сурвалжаас үзвэл, Торгоны замын сан Оросын Ямал байгалийн хийн цогц төсөл, Сибер компанийн байгалийн хийн төсөл зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулан 2 тэрбум ам.долларын Хятад, Казахстаны аж үйлдвэрийн хамтын ажиллагааны сан байгуулсан байна.
Торгоны замын сангийн зөвлөлийн дарга, ерөнхий захирал Лө-Ян: "Нэг бүс нэг зам" болон Евроазийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт уялдахыг дагалдан Хятад улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хооронд худалдааг дөхөмчлөх тогтолцооны тохируулалт хийсэн байна. Хятад улс болон Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хамтын ажиллагаагаа саадгүй болж, холбогдох улс орнууд давуу талаа ашиглан, нөөц хүчээ шавхахад ашигтай бөгөөд харилцан ашигтай хамтдаа ажмилтад хүрэхэд хэрэгтэй юм гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |