|
|
||
"Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажлын зөвлөгөөн 16-нд Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хурлыг даргалж үг хэлсэн байна. Хурал нь Ши Жиньпин даргын "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт дээр хэлсэн үгний зориг санааг хэрэгжүүлэх, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажлыг дүгнэж, холбогдох бичиг баримтыг хэлэлцэн дараагийн шатны ажлаа байршуулсан байна.
Жан Гаоли хэлэхдээ, Ши Жиньпин дарга дээд уулзалтын үеэр чухал үг хэлж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг ахиулахыг тал бүрээр системтэй гүнзгий тодорхойлон өгүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад чиглэл зааж өгсөн байна. Олон газар олон салбар Ши Жиньпин даргын үгний зориг санааг суралцан "нэг бүс нэг зам" байгуулалтын баялаг агуулгыг ойлгож, Торгоны замын зориг санааг уламжлан бадруулж, "нэг бүс нэг зам" байгуулалтын шинэ ахицтай болохыг ахиулах хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |