• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дичингийн Түвд уламжлалт Буддын шашны хүрээлэнтэй танилцсан нь

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-16 17:18:58

Биднийг Юүньнань мужийн Буддын шашны судалгааны хүрээлэнгийн Дичин дэх Түвд уламжлалт Буддын шашны салбар хүрээлэнд очиход хичээл эхэлчихсэн байлаа. Хүрээлэнгийн дэд захирал Бай Линьдэ "манай хүрээлэн нь 2002 онд байгуулагдаж, 2004 онд албан ёсоор Дичин жөүд байрлах Түвд уламжлалт Буддын шашны 23 сүм хийд, эргэн тойрны бүс нутгийн сүм хийдээс сурагч элсүүлж эхэлсэн. Манай хүрээлэн голдуу Буддын шашны ерөнхий мэдлэг боловсролоор хичээллэж, Юньнань мужийн шашны салбарын эх оронч боловсон хүчнийг бэлтгэхийг зорьдог. 10 гаруй жилийн турш, цанрамба эрдмийн зэрэг цолтой нийт 55 лам хуврагийг бэлтгэснээс 3 нь Хятадын Түвд хэлээр хичээллэх шашны дээд хүрээлэнд элсэн орж, аграмба болохоор хичээн суралцаж байна" гэжээ.

Эх сурвалжийн дагуу, Юньнань мужийн захиргаа орон нутгийн Буддын шашны боловсролын ажил үйлсийг чухалчилж, 2016 онд гэхэд мужийн төсвөөсөө 1 сая 820 мянган юанийн санхүүжилт авсан бол 2017 онд энэ тоо 2 сая юань болон нэмэгдэх юм байна.

1  2  3  4  5  6  7  8  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе