• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн гадаад харилцаа, аюулгүйн асуудлаарх яриа хэлэлцээ болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-17 15:31:48
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 16-нд хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нарын Мара Лаго эдлэнд тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу хоёр тал Хятад Америкийн гадаад харилцаа, аюулгүйн асуудлаарх анхны яриа хэлэлцээг энэ сарын 21-нд Вашингтонд хийхээр тогтсон юм. Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, БХЯ-ны сайд Жамес Маттис нар яриа хэлэлцээг даргална. Цэргийн төв зөвлөлийн гишүүн, нэгдсэн ерөнхий штабын дарга Фан Фэнхүй нар оролцоно. Хурлын үеэр хоёр тал Хятад Америкийн харилцаа, мөн харилцан сонирхож байгаа бусад чухал асуудлаар санал солилцох юм. Хятад улс Америкийн талтай хамтдаа хичээн ажиллаж, яриа хэлэлцээг амжилттай болгоход бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе