• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ахмадуудыг асран харгалзах баримт бичиг нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-17 15:22:03
Хятадын төрийн зөвлөлийн тамгын газар саяхан "ахмадуудыг асран харгалзах үйлчилгээний төслийн санал" нийтэлж, Хятадын бодит байдлаас гардан, ахмадуудын үйлчилгээний шаардлагыг үндэслэн, ахмадуудыг асран харгалзах үйлчилгээний ажлыг жолоодох бодлого, үндсэн зарчим, гол үүргийн талаар тодорхой тогтоолоо.

Уг саналд, намын хороо, засгийн газар удирдан, нийгэм нийтээрээ оролцож, гол талыг барьж, зохих хэмжээнд харгалзаж, бодит байдалд нь нийцүүлж, алхам дараатайгаар ахиулах зэргийн баримтлах хэрэгтэй гэж дэвшүүлжээ.

Уг саналд, ахмадуудыг асран харгалзах үйлчилгээний 20 гол үүргийг тодорхойллоо. Үүнд амьдрал ядуу өндөр настад болон амьдрах чадвараа алдсан ахмадуудад нөхвөр өгөх дүрэм, гэр бүлийн асрамжийн үйлчилгээг хөгжүүлэх, 80 буюу түүнээс дээш настай хүмүүс сайн дураасаа үр хүүхдүүдээ дагаж өрх амын дасаа шилүүлж болох, ахмадуудыг асрахад тохиромжтой хорооллын байгуулалтыг ахиулах зэрэг багтаж байгаа юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе