|
|
||
Эрт дээр үеэс Бээжингийн Янь Чин дүүргийн Канжуан, Чан Пин дүүргийн Нанькоу, Чао Бай Хэ, Юн Дин Хэ, Да Ша Хэ зэрэг таван газар элсэн шуурганы эх үүсвэр байж, жилийн жилд шороон шуурга шуурч байдаг. 2000 оны 3-4-р сард 8 удаа хүчтэй элсэн шуурга, 4 удаа шороон шуурга дэгдэж, Бээжин Тяньжин Хэбэй зэрэг 15 муж хот өөртөө засах орны хамарч, багагүй гамшиг тарьсан юм.
Элсэн шуургыг туйлбартай засахын тулд Бээжин хот 2000 оноос эхэлж, Бээжин Тяньжин Хэбэйгийн цөлжилтийг засах төсөл хэрэгжүүлж, Пин Гү, Хуай Роу, Ми Юнь, Чан Пин, Фан Шань зэрэг дүүргүүдэд мод тарьж, уудам хээр уул хангайг ногоон ойгоор хучсан юм. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |