• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Германы канцлер агсан Хельмут Кольд эмгэнэл илэрхийлжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-17 15:37:55

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 16-ны өдөр хэвлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж, Германы канцлер агсан Хельмут Коль нас нөгчсөнд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлжээ.

Мэдэгдэлд хэлэхдээ, Коль бол орчин үед Германы канцлерын тушаалыг хамгийн урт хугацаанд үүрэглэж байсан юм. Тэрээр Берлиний ханыг нураахаас нэг жилийн өмнө Германыг энх тайван, нэгдмэл байдалд ороход чухал ач холбогдол үзүүлсэн бөгөөд Европын улс төр, эдийн засгийн нэг цогц болон хөгжих түүхэн хуудсыг нээсэн юм гэжээ.

Гутерриш мөн Колийн гэр бүлийнхэн болон Германы ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.

Коль 16-ны өдөр Германы баруун өмнөд бүсийн Людвигсхафен хот дахь өөрийн гэртээ 87 насандаа өөд болжээ.

\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе