• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трамп: Кубад чиглүүлсэн зарим бодлогоо хумина

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-17 15:35:19
Эдийн засаг, худалдаа болон аялал жуулчлал зэрэг салбарын Кубад чиглүүлсэн бодлогоо Америк хумина, гэвч 2015 онд сэргээсэн Америкаас Кубад суух элчин сайдын яамыг хаахгүй гэдгээ Америкийн ерөнхийлөгч Трамп 16-нд зарлажээ.

Тэрээр мөн өдөр Флорида муж улсын Майами хотод илтгэл тавих үед "Барак Обамагийн засгийн газар болон Кубын талын тохиролцсон "бүрмөсөн голч бус" гэрээ хэлэлцээрүүдийг даруй цуцалж, Америкийн аж ахуйн нэгжүүд Кубын армийн мэдэлд буй аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн харилцаатай байхыг хориглохын зэрэгцээ, Америк иргэн Кубад очин аялахыг хязгаарлах болно" гэжээ.

Трамп онцлохдоо, Кубын эдийн засаг, банк санхүүг "боомилох" болон худалдаа, ачаа барааны тээвэрлэлтийг хориглох бодлогоо үргэлжлүүлэн баримтална гэв.

Трамп илтгэл тавьсныхаа дараа Кубад чиглүүлсэн шинэ бодлого хэрэгжүүлэх тухай захиргааны зарлигт гарын үсэг зурсан бол Америкийн сангийн яам болон худалдааны яам нь 30 хоногт багтаан шинэ бодлогыг хэрэгжилтийн процедурт шилжүүлэх бөгөөд энэхүү процедур нь хэдэн сар үргэлжлэх төлөвтэй. Харин тохируулга оруулсан бодлогыг олон нийтэд зарласны дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе