|
|
||
Кубын засгийн газар 16-нд мэдэгдэл нийтэлж, мөн өдөр Америк Кубад шинэ бодлого хэрэгжүүлнэ гэдгийг тус орны ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн нь хоёр орны харилцааны хөгжлийг" ухруулсан" гэжээ.
Мэдэгдэлд, дипломат арга замаар дарамт үзүүлэхээр дамжин Кубын улс төр, эдийн засаг болон нийгмийн тогтолцоог өөрчлөх гэсэн бүх оролдлого нь бүгд амжилтад хүрч чадахгүй. Трамп Кубад чиглэсэн бодлогоо хумих нь Кубын хувьсгалын үйл ахицыг нөлөөлж чадахгүй, үүнд Кубчууд толгой бөхийхгүй юм. Америкийн засгийн газар өмнө нь байнга хэрэглэж гаршсан "битүүмжилж ганцаардуулах" арга ухаанаа хэрэглэж байгаа нь зөвхөн Кубчуудыг хохироогоод зогсохгүй, мөн бусад улс орны бүрэн эрх, ашиг сонирхлыг хохироох болохоор олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу эсэргүүцэлд өртөх нь мэдээж. Трампийн шинэ бодлого нь олонх Америкчуудын эрэлт хүсэлтээс няцаж байна. Түүнчлэн Кубын хүний эрхийн талаарх Америкийн засгийн газрын шүүмжлэл нь ямар ч үндэслэлгүй мөртөө өөрийн орных нь хүний эрхийн байдалд хүнд хэцүү болоод байгаа үед бусад орны хүний эрхийг хөндөж ярих нь ямар ч утгагүй хэрэг гэжээ.
Мэдэгдэлд бас цагаачид, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг талаарх Трампийн засгийн газрын барьж буй бодлогыг шүүмжилсэн бол, Америкийн талтай хамтаар анхаарал хандуулж байгаа асуудлаар үргэлжлэн яриа зөвшилцөл хийн, хамтран ажиллахад бэлэн гэдгээ ч мэдэгдсэн байна.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |