• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хельмут Коль нас барсанд эмгэнэл илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-18 15:33:29

Германы экс концлер асан Хельмут Коль таалал болсон явдалд холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 17-нд Германы ерөнхийлөгч Франк Штайнмайер, концлер Ангела Меркельд тус тус эмгэнэлийн цахилгаан утас илгээв. Ши Жиньпин Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаас Хельмут Коль таалал болсонд гүн эмгэнэл иэлрхийлж, Хельмут Колийн төрөл төрөгсдөд уй шагууг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаандаа, гарамхай улс төрчийн хувьд Хельмут Коль гувай Германыг дахин нэгтгэх, түүнчлэн Европ тивийн интеграцийн бүтээн байгуулалтыг урагшлуулахад чухал хувь нэмрээ оруулсан, түүний түүхэн гавъя зүтгэл хүмүүст дуурсадсан үлдсэн юм. Тэрбээр Хятад Герман, Хятад Европын яриа хэлцэл, хамтын ажиллагааг ахиулахын тулд хичээн зүтгэж, Хятад Германы харицлааны хөгжид идэвхтэй хувь нэмэр оруулж, түүнчлэн Хятадын ард түмэн эх орны бүрэн нэгдлийг биелүүлэхийг ойлгон дэмжиж ирсэн. Хятадын ард түмэн энэхүү хуучин найзаа мартахгүй гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин, Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэн Хятад Германы ард түмний найрамдлыг нандигнан үззэг. Германы талын хамт Хятад Германы харилцааны нэн сайн сайхан ирээдүйг хамтдаа нээхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе