|
|
||
Хятадын ШУА-аар ахлуулсан Хөх-нуур, Түвдийн өндөрлөгт хийх цогц шинжлэх ухааны судалгаа 17-нд эхлэв. Энэ нь манай улсаас хоёрдохь удаа Хөх-нуур, Түвдийн өндөрлөгт том цар хүрээтэй ерөнхийлөсөн шинжлэх ухааны судалгаа хийж байгаа болно.
Тус шинжлэх ухааны судалгаа 5-10 жил үргэлжлэх бөгөөд Силинг нуурын гол, нуурын эхэн бол судалгааны эхлэлийн бүс юм. Хойшдын сар гаруйн хугацаанд Хятадын ШУА 100 гаруй хүнтэй судалгааны баг зохион байгуулж, мөсөн гол ба байгаль орчны өөрчлөлт, нуур, ус цаг уур, биологи, экологийн өөрчлөлт, уугуул эртний экологи ба байгаль орчин зэрэг 4 талаас Хөх-мөрний эх авсан бүс ба Түвдийн хамгийн том нуур Силинг нуурын бүсэд судалгаа шинжилгээ хийх болно.
Гол мөрөн, нуурын эхэнд цогц судалгаа явуулах ажлын хэсгийн дарга, Хятадын ШУА-ын судлаач Шюй Бай Чин, сүүлийн жилүүдэд өндөрлөгийн цаг уур дулаарах, чийглэг болох хандлагатай байна. Цаг уур дулаарах, чийглэгшихээс өндөрлөгийн болон ойролцоох бүсийн байгаль орчинд үүсгэх нөлөөг судлах, түүний ашигтай тал ба сөрөгт талд үнэлгээ гаргах, байгалийн нөөцийг хамгаалах ба нээн ашиглах тухай зүй зохистой санаачилга дэвшүүлэх нь тус судалгааны гол үүрэг зорилтын нэг юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |