• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУИС-ын Күнзийн институт 10 жилийн ойгоо тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2017-06-18 17:22:33

МУ-д байгуулагдсан анхны Күнзийн институт – МУИС-ын дэргэдэх Күнзийн институт 6-р сарын 17-ны өдөр 10 жлийн ойн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулж, 10 жилийн амжилтаа дүгнэж, Кнзийн институтын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан байгууллага нэгж, хувь хүмүүсийг урамшуулан шагнав. Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Улс дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарч шагнал хүртлээ.

Ёслолын арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, МУИС-ын дэд захирал Очирхуяг, БНХАУ-ын Шаньдүн Их Сургуулийн төлөөлөгчид, тэрчлэн Күнзийн институтын багш оюутнууд, холбгодох байгууллага нэгжийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцов. Соёлын зөвлөх Ли Вэй, Дэд захирал Очирхуяг нар баярын үг хэлж, МУИС-ын Күнзийн институтын 10 жилийн амжилтад халуун баяр хүргэж, цаашид нэн их амжилтад хүрч, хоёр орны боловсрол соёлын харилцаанд нэн үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөв.

Күнзийн институтын төв байр \ БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албаас баярын захиа ирүүлж, МУИС-ын Күнзийн институт нь 10 жилийн турш Монголын ард түмэнд чин үнэнчээр үйлчилж, хоёр орны найрсаг харилцааны хөгжилд чухал хувь нэмэр орууллаа гэж үнэлэн сайшаав.

МУИС-ын Күнзийн институт нь 2007 оны 6-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж, 2008 оны 5-р сард албан ёсоор нээлтээ хийсэн юм байна. Өнөө цар хүрээ нь тэлэн өргөжиж, Улаанбаатар Их Сургууль, Улаанбаатар хотын 23-р дунд сургууль, Хүслийн өргөө дунд сургууль болон Дархан хотын Солонго дунд сургуульд өөрийн харья Күнзийн тэнхим байгуулан ажиллаж байна.

\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе