• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын спортын наадам эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-18 14:46:28

17-ны орой Гуан Жөүд 2017 оны БРИКС-ийн орнуудын спортын наадам эхэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээн, спортын уг наадамд халуун баяр хүргэж, үүнд оролцож буй олон орны зочид, тамирчин, дасгалжуулагч нарыг халуунаар угтаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, БРИКС-ийн орнуудын спортын салбарын хөгжил тус тусын онцлогтой юм. Энэ удаагийн спортын наадам тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамирын уламжлалт төрлийг түгээх, спортын салбарын хөгжлийг урагшлуулах, ард иргэдийн найрамдлыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Тамирчид өөрийн давуу талаа бадруулж, чансаагаа харуулж, шилдэг хэр бүтэмж олохыг хүсэж байна гэжээ.

Нээлтийн ёслол дээр, Биеийн тамирын үндэсний ерөнхий газрын дарга Гөү Жүнвэнээс Ши Жиньпин даргын баярын захиаг уншин дуулгаж, спортын наадам эхэлснийг зарлав.

2017 оны БРИКС-ийн орнуудын спортын наадам 17-21-нд болж, Бразил, Орос, Энэтхэг, Өмнөд Африк болон Хятад зэрэг орны 300 орчим тамирчин тэмцээнд оролцож байна. Тэмцээнд Сагсан бөмбөг, Волейбол болон Ү Шү зэрэг гурван том төрөл, бас 10 жижиг төрөл багтаж байна. Хятад улс 32 тамирчныг багтаагаад нийтдээ 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүх төрлийн тэмцээнд оролцож байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе