|
|
||
17 буюу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 2-р удаагийн хурлын 2 дахь өдөр, тус банкаас хэвлэлийн бага хурал хийв.
"Нэг бүс нэг зам" санаачлага болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын харицааны талаар, Жинь Личюнь тайлбарлахдаа, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон "нэг бүс нэг зам" санаачлага бүгд Хятадын засгийн газрын санал дурдлагаар ахиж байгаа боловч олон талт хөгжлийн банкны хувиар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ажил төрлийн өөрийн гэсэн стандарттай болохоор, "нэг бүс нэг зам" дагуух орнууд бүгд тус банкаас зээл авч болох юм, гэвч гурван нөхцөлийг эрхбиш хангасан байх хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Бид өөрийн гэсэн стандарттай, хэрэв "нэг бүс нэг зам" дагуух орнууд биднээс зээл авах гэвэл, дараах гурван нөхцөлийг эрхбиш хангасан байх хэрэгтэй. Нэгд, банк санхүүгийн тогтвортой хөгжил, хоёрт, төсөл нь хүрээлэн буй орчныг хамгаалсан байх хэрэгтэй, гуравт, төслийг тус бүс нутгийн иргэд хүлээн авсан байх хэрэгтэй" гэжээ.
Жинь Личюнь хэлэхдээ, "Өнөөгийн байдлаар, бид нийтдээ 16 төслийг батлан зөвшөөрч, мөнгөний нийт хэмжээ 2 тэрбум 570 сая ам долларт хүрэв, үүнд энэ онд хэрэгжүүлэх 770 сая ам доллар багтаж байгаа, энэ онд бид урьдчилсан зорилтдоо хүрэх болно" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |