|
|
||
17-нд Сирид айлчилж буй Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх тусгай элч Жие Шяо Янь хэлэхдээ, Хятад улс, Сирийн асуудлаарх холбогдох талтай хэлхээ холбоогоо хэвээр хадгалсаар ирсэн ба ятгалага, яриа хэлцлээр дамжин Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг ахиулсаар байна гэжээ.
Тус өдөр болсон хятад хэвлэлийн бага хурал дээр Жие Шяо Янь хэлэхдээ, Хятад улс хэзээд Сирийн энх тайван тогтвортой байдлыг сэргээхээр зорилтоо болгож, талуудтай хэлхээ холбоогоо хэвээр хадгалж, гүнзгий ятган, яриа хэлцлийг ахиулж, "Сирийн засгийн газар, сөрөг бүлэг, мөн тус бүсийн орнууд болон шууд юм уу дамаар Сирийн асуудалд оролцож буй бусад орон зэрэгтэй цөм хэлхээ холбоогоо хэвээр хадгалж байна, энэ нь даруй эедүүлэгийн талаарх Хятад улсын давуу тал юм" гэжээ.
Жие Шяо Янь хэлэхдээ, энхийн хэлэлцээг урагшлуулан үр дүнд хүргэж, басхүү түүнийг хэрэгжүүлэхээр Хятадын тал хичээж байна, Сири үндэстний эв нэгдлээ биелүүлж, эцсийн бүлэгт үндэстний эв нэгдлийн засгийн газар бүрдүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн Хятадын талаас чадахын хэрээр хүмүүнлэгийн тусламж хангах болно. Өнөөгийн байдлаар, Хятад улсаас Сири болон бүс нутгийн орнуудад нийтдээ бараг 680 сая юаньтай тэнцхүйц хүмүүнлэгийн тусламж хангав гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |